ОРОЛЦООТ ДЭД ТӨСӨЛ

Дэд төсөл боловсруулах явцад хоршооны гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна.

Даян дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал хөтөлбөр, Дэлхийн банк, Хүнс, хөдөө аж ахуйн яам, төслийн сумын зохицуулагч, Мал эмнэлэг, үржлийн тасаг, Төсөл хэрэгжүүлэх нэгж хяналт тавьж, тогтмол хяналт шинжилгээ хийнэ. Дэд төсөл авсан ашиг хүртэгчид гэрээнд заасны дагуу дэд төслийн хэрэгжилтийн тайланг цаг тухай бүр ирүүлж, авсан тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, дэд төсөлд заасан зориулалтын дагуу ашиглах үүрэг хүлээнэ. Зөрчил гаргасан тохиолдолд олгосон хөрөнгө оруулалтыг бүхлээр нь татан авах, гарсан зардлыг нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

Стандарт шаардлагад нийцсэн мах үйлдвэрлэлийг дэмжих зорилготой учир мал төхөөрөх цехийн хувьд малыг үйлдвэрийн аргаар төхөөрөх ёстой.

Тухайн дэд төслийн онцлогоос шалтгаална. Хүн амын мах, сүүний хэрэгцээг хангах зорилгоор багавтар махны болон сүүний үхрийн ферм байгуулах, өсвөр хонь, үхэр бордож махыг үйлдвэрийн аргаар бэлтгэх тохиолдолд дэмжлэг үзүүлж болно. Гэхдээ үржилд гадны өндөр ашиг шимт махны цэвэр үүлдэрүүдийн үхрийн гүн хөлдөөсөн үр, хөврөл, бух ашиглаж хэрэгцээний эрлийзжүүлэг хийх тохиолдолд үржлийн ажлыг хязгаарлагдмал хүрээнд, зөвхөн тухайн фермийн хэмжээнд явуулах шаардлагатай бөгөөд өсвөр бух, гунж бойжуулан гадагш худалдан борлуулахыг хориглоно.

Үгүй. Зөгий, гахай, шувууны аж ахуй хөгжүүлэх чиглэл тус төслийн үндсэн баримт бичигт ороогүй учир санхүүжилт олгохгүй.

Цагаан идээний үйлдвэр байгуулах дэд төслүүдийг санхүүжүүлэх боломжтой.

Сүүний хөргөлтийн систем, сүү, цагаан идээний нэмүү өртөг шингээх бусад үйл ажиллагааг дэмжиж, санхүүжилт олгох боломжтой.

Үгүй. Төслийн үндсэн баримт бичигт зааснаар төслийн газарзүйн тодорхойлолтод заасан газар нутагт дэд төслийн санхүүжилт хийнэ гэж заасан учир Оролцогч сумаас өөр газар үйл ажиллагаа явуулж байгаа сүүний үйлдвэрлэлд санхүүжилт өгөх боломжгүй.

Ингэний сүүний дэд төсөл боловсруулж болно. Гэхдээ дэд төсөл боловсруулах эрх бүхий ашиг хүртэгчийн тодорхойлолтод 100-аас дээш гишүүнтэй хоршоо байна гэж заасан учир шаардлагатай зохион байгуулалтад орсон байх ёстой.

Эсгийний үйлдвэрлэлийг дэмжиж, санхүүжилт олгох боломжтой. Гагцхүү байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нарийн тооцож үзэх шаардлагатай болно. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай бол түүнийг хэрхэн бууруулж Дэлхийн банк, Монгол Улсын стандартад хүргэхийг нарийн төлөвлөж дэд төсөлд тусгах шаардлагатай. Эс тэгвэл санхүүжилт олгох боломжгүй.

Суурь дэд бүтцийн шинжтэй хөрөнгө оруулалт хийхгүй. Өндөр хүчдэлийн шугам, зам, далан, шуудуу зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт хийхгүй.

Үгүй. Банкны дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө байна. Энэ нь банкны хуулга болон албан тоотоор нотлогдож байх шаардлагатай. Оролцоот төслийн энэ 10 хувийг банкнаас эсхүл бусад газраас зээл авч байршуулж болохгүй. Мөн 10 хувийг төсөлд барьцаа болгож байршуулж байгаа хэрэг биш. Банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийг тухайн хоршоо, компани тухайн дэд төслийн хэрэгжилтэд зарцуулна.

Үндсэн, суурь услалтын системийг засаж сайжруулахад санхүүжилт олгохгүй. Харин үндсэн дэд бүтцийн шинжтэй, суурь услалтын систем ажиллагаатай байвал түүнээс салаалж тухайн дэд төслийн ашиг хүртэгч ашиглах гэж байгаа бол нягтлан үзэж санхүүжүүлэх боломжтой.

Малын тэжээлийн үйлдвэрлэлд санхүүжилт олгоно. Үүнд малын тэжээлийн агуулах, бага оврын үйлдвэрийн барилга байж болно. Гэхдээ малын тэжээлийн үйлдвэрлэл явуулах гэж байгаа бол үндсэн түүхий эдийг хаанаас хэрхэн авах, худалдаж авах тогтолцоо хэр найдвартай, үр ашигтай байх эсэхэд нарийн шинжилгээ хийнэ.

Эдгээр болон бусад чиглэлээр олон тооны сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухай бүрт төслийн Оролцогч сумын Мал эмнэлэг, үржлийн тасгаар дамжуулан малчдад сургалтын талаархи мэдээллийг түгээж, сургалтад хамруулна. Мөн дэд төслүүдийн хүрээнд сургалт, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хүсэлт, хэрэгцээ тодорхойлогдоно. Энэхүү хэрэгцээний дагуу сургалтууд зохион байгуулагдана.

Төслийн үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй учир санхүүжилт олгох боломжгүй.

Нэг иргэн 2-3 хоршоонд гишүүнээр орж төсөлд хамрагдахыг дэмжихгүй.

Нэгэнт тухайн ашиг хүртэгч өөрийн санаж сэдсэн дэд төсөл хэрэгжүүлэх гэж байгаа учир хийх гэж байгаа ажлаа сайтар судалж тооцох үүрэгтэй байна. Хийж гүйцэтгэх ёстой олон төрлийн судалгааны тоонд худалдаж авах тоног төрөөрөмж, түүний техникийн үзүүлэлт, зах зээлийн үнэ ханшийн судалгаа багтана. Харин судлах бүх арга хэмжээ авсан ч чадахгүй байвал Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний баг (МЗҮБ)-аас тусламж дэмжлэг хүсч болно. Төсөл хэрэгжүүлэх нэгжээс тодорхой сургалт зохион байгуулах боловч тодорхой тоног төхөөрөмж авахыг зөвлөх, бэлтгэн нийлүүлэгчтэй холбоо тогтоох заавар чиглэл өгөхийг Дэлхийн банкны журам дүрмээр хатуу хориглосон байдаг учир боломжгүй.

Болно. Гэхдээ хамтарч төсөл бичиж байгаа үндэслэлээ тодорхой гаргаж, дэд төсөл хэрэгжүүлэх Түншлэлийн гэрээ байгуулсан байх ёстой.

Ашиг хүртэгчид тавих ерөнхий шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Тухайлбал, 1 дүгээрт тухайн компанид түүхий эдээ нийлүүлж байгаа малчдын тоо, 2 дугаарт тухайн компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа иргэд, хэрэглэгчдийн тоо (сүүлийн тоог гаргахдаа яагаад ашиг хүртэгч гэж үзэж байгаа үндэслэлээ маш тодорхой бичнэ) гэх мэтээр.

Худалдан авалтыг Дэлхийн банкны журмуудыг мөрдлөг болгон Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХААЯ)-ны тендерийн үнэлгээний хороо эсхүл Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) хийнэ. Тоног төхөөрөмжийн чанарыг хангахын тулд дэд төсөлд техникийн тодорхойлолтыг үнэн зөв гаргаж, үнийн төсөөллийг бодит зах зээлийн үнэлгээнд тулгуурлан гаргасан байх шаардлагатай.

Худалдан авалтыг Дэлхийн банкны журам дүрэмд нийцүүлэн Хүнс, хөдөө аж ахуйн яамны тендерийн үнэлгээний хороо эсхүл Төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцна.

БИЧИЛ ДЭД ТӨСӨЛ

Бүлэг нь албан бус зохион байгуулалт учир нарийн загвар, шалгуур байхгүй. Гэхдээ бүлгийн зохион байгуулалтад ороод дэд төсөл бичиж буй ашиг хүртэгчид тухайн дэд төсөл батлагдсан нөхцөлд заавал хоршоо болох шаардлагатай. Батлагдсан санхүүжилтийг хоршооны зохион байгуулалтад орж, улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгүүлж, гэрчилгээ, тамга авч, дансны дугаартай болсны дараа олгоно. Үүнийг тодорхой нөхцөл хангасны дараа санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэж ойлгож болно.

Төрийн албан хаагч өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй бол Бичил дэд төсөлд хамрагдах боломжтой

Хэрэв тухайн бүлгийн гишүүдийн ихэнхи нь төслийн шалгуур хангаж, идэвхтэй гар бие оролцох нөхцлийг хангаж байвал мэдлэг, туршлагатай хүн зохион байгуулахыг дэмжиж болно.

Үгүй. Гэхдээ онцгой нөхцөл байдал байгааг тухайн дэд төсөлд тодорхой харуулж, нотолж чадвал судалж үзэх боломжтой. Ингэхдээ тухайн ашиг хүртэгч Оролцогч сумын иргэд байх ёстой гэдгийг анхаарах шаардлагатай.

Дэд төслийн хүрээнд хийх ажлуудыг нарийн тайлбарлаж, нэмүү өртөг шингээх зөв арга хэмжээ гэсэн итгэл үнэмшил түрүүлж чадвал байж болно.

Болно. Харин зах зээлийн бодит байдлыг сайтар судалж, хоорондоо өрсөлдсөн хэт олон дэд төсөл гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай. Ингэхдээ дэд төслүүдийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг цогц байдлаар харуулсан шийдэлд хүрсэн байвал зохино.

Төслийн үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй учир санхүүжилт олгох боломжгүй.

Бүлэг нь дэд төсөл бичиж, батлуулах үеийн түр зохион байгуулалтын хэлбэр юм. Тухайн бүлгийн боловсруулсан дэд төсөл батлагдсан нөхцөлд заавал хоршооны зохион байгуулалтад орох шаардлагатай. Албан ёсоор хоршоо болсны дараа санхүүжилт авах нөхцөл бүрдэнэ.

Бичил дэд төслөөс санхүүжилт авах боломжгүй. Харин Оролцоот дэд төсөлд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд эсгий боловсруулах дэд төсөлд санхүүжилт өгч болно.

Эмзэг бүлгийн иргэдэд зөвхөн хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэж төслийн баримт бичигт заасан учир эмзэг бүлгийн иргэд цагаан идээ үйлдвэрлэх дэд төсөлд санхүүжилт олгохгүй. Харин Оролцоот дэд төсөлд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд цагаан идээ боловсруулах дэд төсөлд санхүүжилт өгч болно.

Хүнсний ногооны зоорь барихад санхүүжилт олгож болно.

Өвөл, зуны хүлэмж барихад санхүүжилт олгож болно. Гэхдээ өвлийн хүлэмж өндөр өртөгтэй байх учир гагцхүү Бичил дэд төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжгүй гэсэн тооцоо гарсан байдаг. Харин бусад эх үүсвэрээс хөрөнгө гаргах боломжийг эрэлхийлж (тухайлбал, орон нутгийн хөгжлийн сан, бусад хандивлагч байгууллага зэрэг) хамтарсан хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж чадвал тухайн Бичил дэд төслийг судалж үзэх боломжтой.

Чацаргана тарихад дэмжлэг үзүүлж, санхүүжилт олгож болно. Гэхдээ эхний ургац авах хүртэл гарах нийт урсгал зардлыг тухайн дэд төсөл боловсруулан хэрэгжүүлэх гэж байгаа ашиг хүртэгч өөрөө бүрэн хариуцах ёстой, ийнхүү хариуцаж чадахаа нотлох шаардлагатай болно. Бүх талбайдаа чацаргана тарихгүйгээр хэсэг газар нь өөр төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо тарьж, чацарганы ургац хүлээх хугацаанд гарах зардлаа нөхөх байдлаар зохицуулах боломж бий.

ЗОРИЛТОТ ДЭД ТӨСӨЛ

Ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас болохгүй. Харин Хувийн мал эмнэлэг нь өөр хүний эзэмшилд шилжсэн нь баримтаар нотлогдож байгаа тохиолдолд болно.

Мал эмнэлгийн эмийн эргэлтийн сан бүрдүүлэх нь тухайн мал эмнэлгийн хариуцах үйл ажиллагаа. Төслөөс эм бэлдмэлийн санхүүжилтийн дэмжлэг олгох боломжгүй.

Болохгүй. МЭҮТ нь бизнесийн байгууллага биш бөгөөд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого, хууль тогтоол, хөтөлбөр төслийн хэрэгжилтийг тухайн орон нутагт зохион байгуулах, хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах, мал сүргийн удам гарваль, ашиг шимийн бүртгэлийг хөтлөх, мэдээлэх, хяналт тавих, зохицуулах чиг үүрэгтэй.

Гадаад оронд хийх танилцах аялал, уулзалт хийх боломж байхгүй. Харин төслийн аймаг, сум хоорондын танилцах аялал, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах зайлшгүй шаардлага гарсан нөхцөлд төлөвлөж, зохион байгуулах боломжтой.

Хэрэгжүүлэгч байгууллагууд