Мэдээ Мэдээлэл
Төслийн хөрөнгө оруулалтаар авсан малын анги чанар 35 хувиар дээшилээд байна
Төслийн хөрөнгө оруулалтаар нутгийн малаас 15-20%-иар дээгүүр ашиг шимтэй өсвөр хээлтэгч, хээлтүүлэгчийг 18 үүлдэр, омог, хэвшлээс сонгож, мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтын дор малын чанар сайжруулах чиглэлээр  41 аж ахуйн нэгж дэд төсөл хэрэгжүүлж байна. Эдгээрийг үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл 20 нь бог малын хээлтүүлэгч бойжуулах, 19 нь цөм сүрэг үржүүлэх, 2 нь зохиомол хээлтүүлэгээр дагнаж байна.

2017 онд эдгээр дэд төслүүд мал үржлийн ажлыг мэргэжлийн түвшинд удирдан явуулж баталгаажсан цөм сүргээс хээлтүүлэгч бойжуулан сүрэг сэлбэх ажлыг хэрэгжүүлж байна.  Тэдгээрт  нийт 2379 үржлийн хээлтэгч, 2236 хээлтүүлэгч байгаа бөгөөд 2017 онд нийт 1780 төл хүлээн авч төл байжилт 91% хувьтай байна.Энэ хаврын төлөөс нийт 390 хээлтүүлэгч бойжуулж байна. Хээлтүүлэгч нь гарал үүсэл, чанар,ашиг шимийн бүртгэл мэдээлэлтэй болж, малын чанарт хяналт тавихад хялбар болов. Ингэснээр малчид баталгаатай шилмэл хээлтүүлэгч мэргэжлийн байгууллагаас худалдан авах, гэрээ түрээсээр авч ашиглах боломж бодитой бий болж байгаа юм. Үүний үр дүнд малын чанар сайжирч, орлого нэмэгдэн шилмэл омгийн малын тоо, сүрэгт эзлэх хувь өсч байна. Тухайлбал цөм сүрэг сэлбэсэн малын тоо 800 гаруй толгойгоор нэмэгдэж, хөрөнгө оруулалтаар авсан малын анги чанар 35 %-иар дээшилээд байна. 

Хэрэгжүүлэгч байгууллагууд