Мэдээ Мэдээлэл
Төслийн хөрөнгө оруулалттай 18 дэд төсөл 964 га-гаас ногоон тэжээл болон малын тэжээлийн ургамал хураан авна

 Төслийн хөрөнгө оруулалтаар малын тэжээл, тэжээллэгийн чиглэлээр 18 дэд төсөлд 16 том оврын трактор, 15 анжис, 15 хадуур, 31 тэжээлийн үрлэгч дагалдах тоног төхөөрөмж, 4-5 төрлийн тэжээлийн ургамлын үр нийлүүлж эдгээр 18 хоршоо, аж ахуйн нэгж нь гэрчилгээ бүхий 2,394 га газар эзэмших болсон бөгөөд 1,856.4 га газар хашаалсан.

2017 онд 964 га болж өмнөх оныхоос 320 га-гаар буюу 25%-иар буураад байна.  Архангай аймаг 14 га-гаар , Баянхонгор аймаг  62,4 га-гаар , Говь-Алтай аймаг 55 га –гаар , Хөвсгөл аймаг 70 га-гаар ,  Завхан аймаг 119 га-гаар тус тус тариалалт буурсан. Энэ нь төслийн сумдууд гантай, гандуу, зарим сумдад өнгөрсөн жил бэлтгэсэн тэжээл үлдэгдэлтэй байсантай холбоотой гэж үзэж байна. 

Төслөөс дэмжлэг авч малын тэжээл, тэжээллэгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа төслийн ашиг хүртэгчид ийнхүү ярьж байна. 

 

Хэрэгжүүлэгч байгууллагууд