Мэдээ Мэдээлэл
Хүнсний ногоо, жимс жимсгэний 67 дэд төсөл 119,7 га-гаас ургац хурааж авна

Хөдөө аж ахуйн маркетинг төслөөс санхүүжилт авсан 5 аймгийн 15 сумын  53 малчны бүлэг, 12 хоршоо, 2 компани  дэд төсөл хэрэгжүүлж байна. 2017 онд эдгээр 67 дэд төсөл  нийт 119.7  га-д тариалалт хийснээс Архангай 4,7 га-гаар талбайгаа нэмэгдүүлж Завханаас бусад аймгуудад  0,2-оос 2,5 га-гаар буурсан үзүүлэлттэй байна. Мөн  Архангай 23, Баянхонгор 23,  Говь-Алтай 6, Завхан 8, хөвсгөл 25  хүлэмжид  нарийн ногоо, жимс, жимсгэнэ тарьжээ. Хүлэмжид 5-8 төрлийн ногоо, жимс, жимсгэнэ тариалж хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдэв. 

2017 онд нийт тариалсан талбай 119,7 га болж, харин ногооны нэр төрөл нь өмнөх оныхоос төдийлөн их өөрчлөгдөөгүй байна. Орон нутгийн төмсний хэрэглээний 40%, хүнсний ногооны 10% хүртэл хувийг  ашиг хүртэгчид хангаж, өрхийн орлогоо 800 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлсэн 2016 оны амжилт бусад аймагт буурахгүй гэсэн хүлээлт байна. Гэвч төслийн аймгууд гантай, гандуу байна гэсэн гангийн үнэлгээнд оржээ. Үүний улмаас 2016 оны тариалалт хийсэн 136,9 га 22,9 га-гаар үүний дотор Завханд  хамгийн их 19,5 га-гаар буурсан байна. Ногооны талбайн ойр орчмын булаг шанд ширгэж усгүй болсон, усаа зөөвөрлөж усалгаа хийх болсон нь ургац буурах нөхцөл бүрдүүлж байна.

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний чиглэлээр 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 67 бичил дэд төсөл хэрэгжиж байна. Энэ хөрөнгө оруулалтаар гар аргаар ганц нэгээрээ өрхийн хэмжээнд төмс, хүнсний ногоо тариалдаг байсан ногоочдыг бүлэг хоршоонд нэгтгэж талбайн хүнд хүчир ажлыг механикжуулсан. Тэдний орлого өсч, орон нутгийн иргэдийн төмс, хүнсний ногоо тарих идэвх санаачилга бий болж нэмэгджээ. 

Хэрэгжүүлэгч байгууллагууд