Мэдээ Мэдээлэл
Төслийн хөрөнгө оруулалтаар мал эмнэлэгийн хяналтын цэгүүдийн ажиллах орчин нөхцөл сайжирлаа

Төсөл баруун бүсийн Мал эмнэлэг, хорио цээр, хяналтын цэгүүдэд    Замын постын байр барьж ашиглалтад оруулан  Компьютер, олон үйлдэлт принтер, замын автомат хаалт, хурд сааруулагч, тэмдэг,  сурталчилгааны том самбар,  МЭ-ийн лабораторийн багаж төхөөрөмж ,гадна камерын систем, мотоцикл зэрэг  техник, багаж тоног төхөөрөмжөөр ханган, Байгуулагдаад 4 жилийн турш тог цахилгаангүй байсан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний МЭХЦХЦэгт өндөр хүчдэлийн шугамаас 220 вольтын цахилгаан татаж ашиглалтад оруулж хүлээлгэн өглөө. 

"Мал эмнэлгийн хяналт, шалгалт ямар стандартаар явуулах ёстой түүний дагуу ажиллах бүрэн боломжоор хангагдаад байна" гэж тус цэгийн лаборант, мэргэжилтэн Ж.Батцэцэг хэллээ. 

Хэрэгжүүлэгч байгууллагууд