Мэдээ Мэдээлэл
Говь-Алтай аймагт 15 мотоцикл хүлээлгэн өглөө

2017 оны 05-р сарын 08 ны өдөр  Говь-Алтай  аймгийн төслийн Оролцогч 3 суманд 15 ширхэг мотоцикл хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд  дарга Б.Даажамба, аймгийн удирдлагууд  Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга  болон  төслийн  сумдын төлөөлөл оролцлоо.

Малын эрүүл мэндийг сайжруулахад нөлөөлж буй  суурь асуудлыг шийдэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн  санхүүжилтийг энэ салбарт чиглүүлж байгаа юм байна.  Тухайлбал манай улсын Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн  15 суманд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам,  Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй  Хөдөө аж ахуйн маркетинг төслийн санхүүжилтээр төслийн Оролцогч 5 аймаг, 15 сумын төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагуудын материаллаг бааз, ажиллах орчин нөхцлийг сайжруулж хөрөнгө оруулалт хийх, малын эмч, мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах зэргээр олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Мал эмнэлэгийн ажил үйлчилгээг шуурхай, чанартай хүргэх ажилд дэмжлэг болох зорилгоор   төслийн Оролцогч  сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг болон хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдэд Ямаха маркийн мотоцикл гардуулан өглөө.

Говь-Алтай аймагт  хэрэгжиж буй төслүүдийн явцын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамбад энэ үеэр танилцууллаа. Говь-Алтай аймагт 2014-2017 онд 50 дэд төсөлд 2,405,961,503 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дэд төслүүд амжилттай хэрэгжиж байна.  

 

Хэрэгжүүлэгч байгууллагууд