Мэдээ Мэдээлэл
Төслийн хэрэгжилтийг дэмжих баг Төслийн Оролцогч аймгууддаа ажиллаа.

Дэлхийн банкны Хөдөө аж ахуйн маркетинг төсөл хариуцсан багийн ахлагч Стефан Форманаар ахлуулсан Дэлхийн банкны төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх баг 2017 оны 4 дүгээр сарын 18- 29 –нд  Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) дээр ажиллаа. Энэ үеэр Стефан Форман болон Дэлхийн банкны Нэмүү өртгийн шинжээч Майлс, НҮБ-ын ХХААБ-ын хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Паул Гоеттчер   Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн  Б.Дөлгөөн  нар төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтнүүдийн хамт Төслийн Оролцогч Архангай , Говь-Алтай аймаг, Завхан аймаг, Завхан аймгийн Яруу, Цэцэн-Уул,Отгон  2017 оны 04 дүгээр сарын 20 -25-ны өдрүүдэд ажиллаа. Энэ үеэр эдгээр аймаг сумдын  удирдлагууд,  хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга нар, төслийн ашиг хүргтэгч нартай уулзан   Оролцогч аймаг, суманд төслийн хэрэгжилтийн явц ямар байгаа талаар мэдээлэл сонсч санал солилцоо.

Завхан аймагт ажиллах үеэрээ Хөдөө аж  ахуйн маркетинг төслөөс хөрөнгө оруулалт авсан аймгийн Мал эмнэлэгийн лаборатори, Цөм сүргийн үржлийн төвөөр орж эдгээр байгууллагын хэрэгжүүлж буй дэд төслийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Завхан аймгийн Цөм сүргийн үржлийн төвийн дарга Л.Лхаасүрэн ярихдаа:-  Малын үржил селекцийн ажлын үндэс болох нэгдүгээрт, малд шилэн сонголт, ангилалт хийж цөм сүргийг бүрдүүлэх, хоёрдугаарт цөм сүргээс өсвөр хээлтүүлэгчийг сонгон чиглэлтэй өсгөн бойжуулж, зохистой ашиглуулах зэрэг нэн чухал ажлыг хийхэд бидэнд мэргэжлийн чадавхи, хөрөнгө хүч дутаж байсныг Хөдөө аж ахуйн маркетинг төсөл хэрэгжсэнээр тодорхой хэмжээгээр шийдвэрлэж, Завхан аймгийн малын чанар, үржил селекцийн ажилд томоохон ахиц, сэргэлт бий боллоо. Төслийн хөрөнгө оруулалтаар сумдад өгсөн сайжруулагч 1 хээлтүүлэгч жилд 60-80 эх малд төл өгч, дундажаар 4 жил хээлтүүлэгт ашиглахад удмын 1 хээлтүүлэгч 280 төл малыг бий болгосоноор 2016 оны жилийн эцсийн дүнгээр аймгийн цөм сүргийн малыг 3.8 хувиар, өмнөх 5 жилтэй харьцуулахад аймгийн цөм сүргийн малын тоог 26,1 хувиар өсгөж, малын нэгжийн ашиг шимийн дээшлэлтээс малчдын хотонд жилд 3.4 тэрбум төгрөгийн ашгийг бий болгосон тооцоо гарч байна. Мөн манай аймгийн цөм сүргийн нийт малаас Сартуул үүлдрийн хонь, Завхан буурал үүлдрийн ямаа бүгд 514.2 мянган толгойд хүрч өслөө гэсэн юм.

Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх баг Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж буй төслийн хөрөнгө оруулалтаар 2016 онд барьж байгуулан ашиглалтад оруулсан "Түмэн-Уул" махны үйлдвэр,  төслийн санхүүжилтээр малын тэжээлийн үйлдвэрлэл эрхэлж буй Завхан аймгийн Цэцэн -Уул сумын " Тэгшийн шим" хоршооны өвс тэжээлийн агуулахын үйл ажиллагаатай танилцан, төслийн ашиг хүртэгч нартай уулзлаа.

Малын эрүүл мэндийг сайжруулахад нөлөөлж буй  суурь асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн маркетинг төсөл төслийн Оролцогч 5 аймаг, 15 сумын төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагуудын материаллаг бааз, ажиллах орчин нөхцлийг сайжруулж хөрөнгө оруулалт хийх, малын эмч, мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах зэргээр олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Мал эмнэлэгийн ажил үйлчилгээг шуурхай, чанартай хүргэх ажилд дэмжлэг болох зорилгоор   төслийн Оролцогч  сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг болон хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдэд Ямаха маркийн мотоцикл нийлүүлж байгаа юм.  төслийн Оролцогч  Архангай аймгийн 3 суманд  12 ширхэг мотоциклийг Архангай аймгийн төвд хүлээлгэн өглөө. Энэ ёслолд Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Дэлхийн банкны хөдөө аж ахуйн маркетинг төсөл хариуцсан багийн ахлагч  Стефан Форман,  Дэлхийн банкны Нэмүү өртгийн шинжээч Майлс, НҮБ-ын ХХААБ-ын хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Паул Гоеттчер   Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн  Б.Дөлгөөн  нар  болон аймаг орон нутгийн удирдлага, сумдын төлөөлөл оролцлоо.

Хэрэгжүүлэгч байгууллагууд