Мэдээ Мэдээлэл
Төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд ашиглалтад орж эхэллээ.

Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн  15 суманд Даян дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал хөтөлбөрийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй  “Хөдөө аж ахуйн маркетинг” төсөл нь төслийн Оролцогч 5 аймаг, 15 суманд нэмүү өртөг шингэсэн мах сүү, ноос ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалт хийж байна.  Энэ удаа төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Говь-Алтай аймаг мах боловсруулах анхны үйлдвэртэй болж байна. “Алтайн Сүрлэг Нуруу” ХХК нь  Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд  “Түмэн уул” мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн барилга,  мал нядлах тоног төхөөрөмжөө  өөрийн хөрөнгөөр  2014-2016 оны хооронд  хийж гүйцэтгэсэн бол “Хөдөө аж ахуйн маркетинг”  төслөөс  300 орчим сая төгрөгийн буцалтгүй тусламжийн санхүүжилт авч, үйлдвэрийн өргөтгөл барилга, хөргүүрийн өрөө, гүн хөлдөөх өрөө,  288 тонн-ы хадгалах зоорь, бүтээгдэхүүн тээвэрлэх машин зэргийг худалдан авч 2016 оны 11-р сарын 25-ны өдөр үйлдвэр нээлтээ хийж  үйлдвэрийнхээ үйл ажиллагаа явуулахад бэлэн  боллоо. "Түмэн-Уул" мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн нээлтэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм болон албаны бусад хүмүүс оролцлоо  

Хэрэгжүүлэгч байгууллагууд