Мэдээ Мэдээлэл
МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР 3 ШИНЭ ДЭД ТӨСӨЛ НЭМЖ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО

Завхан аймгийн төслийн Оролцогч 3 сумаас ирүүлсэн Малын ногоон тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжих Оролцоот дэд төслийн саналуудыг Төсөл хэрэгжүүлэх  нэгж хянаж,  төслийн Удирдах хороо 2016 оны 2 дугаар  сарын 22-нд хэлэлцэв.   Удирдах хороо хэлэлцээд  Завхан аймгийн Отгон сумын “Буянт оргил сайхан” хоршоо, Яруу сумын “Өлзийт бор тал” хоршоо, Цэцэн-Уул сумын “Тэгшийн шим “ хоршооны малын ногоон тэжээл тарих, үйлдвэрлэх дэд төслүүдийг дэмжиж Дэлхийн банкинаас зөвшөөрөл авахаар хүргүүлсэн. Дэлхийн банк 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эдгээр хоршоодын  дэд төслийг хэрэгжүүлж санхүүжилт өгөх зөвшөөрлийг ирүүлсний дараа 5 дугаар сарын 04-ний өдөр  Гурвалсан гэрээ байгуулж дэд төслүүд хэрэгжиж эхэллээ. Малын ногоон тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2015 онд 4 аймгийн 12 суманд 15 дэд төсөл батлагдан хэрэгжиж байгаа бөгөөд 2016 онд гурван төсөл нэмэгдэн төслийн хэмжээнд өнөөдрийн байдлаар энэ чиглэлийн 18 дэд төсөл хэрэгжиж байна.

 

 

Хэрэгжүүлэгч байгууллагууд