Мэдээ Мэдээлэл
Төслийн Оролцогч сумдын малчдад зориулсан малын эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ.

Малын эрүүл мэндийн асуудал, өвчин эмгэг, тэдгээрээс сэргийлэх чиглэлээр малчдад анхан шатны мэдлэг олгох нь Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтуудын нэг учраас  энэ чиглэлийн сургалтыг 2015 оны 5-6-р сард Архангай, Хөвсгөл аймгийн 6 суманд зохион байгуулав. Архангай аймгийн Цахир, Чулуут,  Цэцэрлэг суманд 197 малчин, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Бүрэнтогтох , Түнэл суманд 198 малчин нийт 2 аймагт 395 малчин хамрагдлаа.Сургалтын үр дүнд оролцогчид өөрсдөө дур мэдэн малдаа янз бүрийн эм тариаг таавраар хэрэглэхгүй байх, гарал үүсэл баталгаагүй хямд эм тариаг зах зээлээс авахгүй байх, малын гадна, дотно паразит шимэгчийн эсрэг угаалга, туулгалт, боловсруулалт, халдварт өвчний вакцин хийлгэсны дараа шууд нядалж хүнсэнд хэрэглэхгүй байх зэргээр малын гаралтай хүнсний эрүүл  хэрэглээний талаар малчид зөвлөх мэргэжилтнүүдээс мэдээлэл авлаа.

 

 

 Тус сургалтад хамрагдсан малчид, иргэд мал сүргээ өвчин эмгэгээс сэргийлэх, малын эмч, мэргэжилтнүүдтэйгээ ажил төрлийн уялдаа холбоотой ажиллах талаар анхан шатны ойлголт мэдлэгтэй боллоо. Сургалтад оролцсон малчид мал сүрэгт түгээмэл тохиолдож буй халдварт өвчнүүд, малын гадна болон дотно шимэгчлэгч паразиттах өвчнүүд, төлийн булчин цайх зэрэг халдваргүй өвчний талаар холбогдох мэдээлэл материал бүхий гарын авлага, малаас хүнд дамжин халдварладаг боом, бруцеллёз, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх танилцуулга хэвлэмэл экстейншны материал олголоо.

 

Малын эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох энэ сургалт цаашид үе шаттай үргэлжлэх бөгөөд Төслийн Оролцогч бусад 3 аймаг болох Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт 2015 онд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Хэрэгжүүлэгч байгууллагууд