Мэдээ Мэдээлэл
Говь-Алтай, Баянхонгор аймгийн Оролцогч сумдад ажиллах Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний багийг танилцууллаа.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн баг Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллаж төслийн Оролцогч сумуудад ажиллах Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний багийг танилцууллаа.

Хөдөө аж ахуйн маркетинг төслийн Мэргэжлийн зөвлөх үйлчилгээг Баянхонгор аймагт “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллага болон “Мерси кор” Монгол ОУ-ын байгууллагын түншлэл, Говь-Алтай аймагт “Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо”, “Хөдөөгийн хөрөнгө оруулалтыг дэмжих төв” төрийн бус байгууллагын түншлэл тус тус гүйцэтгэхээр төслийн Оролцогч сумдад ажиллаж эхэллээ.

Томилолтын үеэр Төслийн Оролцогч сумдын зохицуулах хорооны бүх гишүүд болон сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, багийн засаг дарга нарт МЗҮБ-ийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж, сумын түвшинд төслийн цогц хэрэгжилт, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалт хийх талаар чиглэл өгч, санал солилцсон байна. Мөн Сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж, тасгаас бичиж ирүүлэх Дэд төсөл болон батлагдсан дэд төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааны зардалын талаар мэдээлэл хийсэн. Үүний зэрэгцээ сумын иргэний танхим болон соёлын төвд малчид, иргэдэд зориулсан уулзалт зохион байгуулж, төслийн видео танилцуулга хийв.
 

Хэрэгжүүлэгч байгууллагууд