Мэдээ Мэдээлэл
Завхан аймагт Хөдөөгийн хөгжил туслалцааны нийгэмлэг зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

Завхан аймагт ажилласан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн баг Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (ХХААГ), Оролцогч сумуудын зохицуулах хорооны дарга, гишүүд, сумын түвшний төслийн зохицуулагч, мал эмнэлэг, үржлийн тасаг, сумдын малчид, иргэд, хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүд, мал аж ахуйн хоршоо, компани зэрэг аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний багийн гишүүдийг танилцуулж, сумдад төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Төслийн оролцогч 3 сум, аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн хэлтэс, лаборатори төслийн үндсэн мэдээллийг авч, зөвлөх үйлчилгээний багаар дамжуулан Дэд төслүүдээ бичиж ирүүлэх чиглэлээр удирдамжаар хангагдлаа.

Томилолтын үеэр Оролцогч 3 сум, аймгийн ХХААГ-т төслийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Дэд төслийн санхүүжилтийн ангилал, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв. Монгол Улсад хэрэгжиж байсан болон одоо хэрэгжиж байгаа Олон улсын төсөл, хөтөлбөрүүдээс Хөдөө аж ахуйн маркетинг төслийн хэрэгжилт онцлог ялгаатай гэдгийг дурьдаад,  өөрөөр хэлбэл төслийн санхүүжилтийг  Оролцогч сумуудад тэгшитгэн хувиарлаж, нэгдсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй бөгөөд зөвхөн ашиг хүртэгч нарын өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан бичсэн төслийг шалгаруулж, санхүүжилт өгч төсөл хэрэгжүүлэх юм гэдгийг тайлбарласан байна.

Завхан аймагт Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Хөдөөгийн хөгжил туслалцааны нийгэмлэгийн түншлэлийн аймаг хариуцсан ахлагч Ч.Усанболд, М.Эрхэмбаяр нар хамт ажиллаа.


 

Хэрэгжүүлэгч байгууллагууд