Мэдээ Мэдээлэл
Оролцогч сумдад Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний баг ажиллаж эхэллээ.

Хөдөө аж ахуйн маркетинг төслийн Оролцогч суманд Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийг сумдад танилцуулах,  төр, хувийн хэвшлийн байгууллага, сумын малчдад  төслийн талаар нэгдсэн мэдээлэл өгөх,  Оролцогч сумдад төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх зорилгоор Төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтнүүд Архангай аймгийн Цэцэрлэг, Чулуут, Цахир,Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Түнэл,Тосонцэнгэл сумдад 2015 оны 03-р сарын 11-23-ны өдрүүдэд ажиллаа.

Томилолтын үеэр Сумын зохицуулах хороо, Мал эмнэлэг, үржлийн тасаг, Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний баг (МЗҮБ)-ийн хамтарсан уулзалт зохион байгуулж, чиглэл өгч , удирдамжаар хангаснаар ашиг хүртэгчид дэд төслийн саналаа боловсруулж, хэлэлцүүлэх боломж бүрдэн, төслийн үндсэн үйл ажиллагаа орон нутагт жигд хэрэгжих бүрэн боломжтой болж, зөвлөх багууд төслийн оролцогч сумдад ажиллаж эхэллээ.Мөн Оролцогч сумын ашиг хүртэгч нар , ялангуяа хоршоо, компаний төлөөлөлд  Дэд төсөл бичих  нэгдсэн зөвлөмж өглөө.

  

Мэргэжлийн  зөвлөх үйлчилгээний багийг танилцуулахад Архангай аймагт зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан Бодлого судлалын төвийн тэргүүн А. Энх-Амгалан,Хөвсгөл аймагт зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Хөдөөгийн хөгжил туслалцааны нийгэмлэгийн түншлэлийн төлөөлөл болох холбооны дэд тэргүүн Ш.Шинэбаяр, нийгэмлэгийн тэргүүн Ц.Дүгэржав нар хамт ажиллаж, байгууллагаа болон сумдад ажиллах зөвлөхүүдээ танилцууллаа. 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн баг Архангай, Хөвсгөл аймгийн Оролцогч сумдад ажиллах үеэрээ эдгээр аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж, тухайн аймагт ажиллах МЗҮБ-ийг танилцууллаа. Мөн тус аймгуудын Мал эмнэлэгийн хэлтэс, Мал аж ахуйн хэлтэс, Мал эмнэлэгийн лабораторийн дарга нартай уулзаж дэд бичих чиглэлээр зөвлөмж өглөө.

Түүнчлэн төслийн зорилтот салбар болох Булган аймгийн Хутаг-Өндөр суман дахь Баруун бүсийн малын эрүүл мэндийн хяналтын цэгт ажиллаж Дэд төсөл бичих талаар чиглэл өглөө. Тус хяналтын цэг үүргийнхээ дагуу хяналт, шалгалтын ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа ч цаашид үйл ажиллагаа явуулахад бэрхшээл байгааг хяналтын цэгийн дарга Д.Баатар хэлсэн. Тухайлбал хяналтын цэг эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдоогүй, ажлын байр халаалтын системгүй, албан хэрцээний компьютер  тоног хэрэгсэлгүй, замын хаалтгүй,хяналтын цэг үзлэгийн байргүй байгаа зэрэг нь үйл ажиллагаа явуулахад бэрхшээл учруулж байгаа юм байна. Мөн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа энэ хяналтын цэг өдийг хүртэл  үйл ажиллагааны  журам, нэгдсэн удирдамж  өдийг хүртэл хангагдаагүй байна.
 

Хэрэгжүүлэгч байгууллагууд