Мэдээ Мэдээлэл
Төслийн Оролцогч 15 сумын суурь судалгааны мэдээлэл цуглуулах бэлтгэл ажил хангагдлаа

Төслийн мэдээллийн сан бүрдүүлэх, суурь судалгааны мэдээлэл цуглуулах чадавхи бий болгох зорилгоор Оролцогч 15 сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтнуудад зориулан Төсөл хэрэгжүүлэх нэгж 2014 оны 11-р сарын 28-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо сургалт зохион байгууллаа.Энэ сургалтыг зохион байгуулснаар  төслийн оролцогч 15 сумын хяналт шинжилгээ үнэлгээний ажилтнууд суурь судалгааны мэдэлээл цуглуулах арга зүйд суралцаж  2014 оны 12-р сарын  7-ноос эхлэн өөрийн сумууддаа мэдээлэл цуглуулах ажил эхлэхэд бэлэн боллоо. Судалгааг төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний удирдлага доор Оролцогч сумуудын Мал эмнэлэг, үржлийн тасгийн сонгогдсон хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтнууд Оролцогч Архангай аймгийн Чулуут, Цахир, Цэцэрлэг, Баянхонгор аймгийн Баянцагаан, Галуут, Жаргалант, Говь-Алтай аймгийн Бугат, Цогт, Цээл, Завхан аймгийн Отгон, Цэцэн-Уул, Яруу, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Түнэл сумуудад хийх юм.  Энэ судалгаагаар  төслийн хөгжлийн болон дунд хугацааны шалгуур үзүүлэлтийг хэмжихэд дэмжлэг болохуйц мэдээлэл цуглуулах  зорилгоор төслийн  Оролцогч 15 сумын мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байдалд үнэлгээ хийнэ. Үүний зэрэгцээ төслийн нийт шалгуур үзүүлэлтээс суурь судалгаа шаардлагатай байгаа  төслийн үндсэн зорилт болон дунд хугацааны 3 шалгуур үзүүлэлт дээр судалгаа хийнэ. Суурь судалгаа хийснээр төслийн үр дүнг хэрэгжилтийн явцад, дунд болон төгсгөлийн шатанд үнэлгээ хийх боломж бүрдэж төслийн хэрэгжилтийн цар хүрээ,  үр дүнг хэмжих чухал ач холбогдолтой юм.

Хэрэгжүүлэгч байгууллагууд