Мэдээ Мэдээлэл
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтнүүд Баянхонгор аймагт ажиллаа

Төслийн Малын үржлийн мэргэжилтэн Д. Ганбат, Сургалт, зөвлөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Л. Содчимэг, Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Б. Болор-Эрдэнэ нар  Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан, аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга нартай уулзаж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийг гардуулж, төслийн талаар танилцуулга хийсэн.Мөн аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Баярмагнай,  мал эмнэлгийн хэлтсийн дарга С.Өлзийжаргал, үйлдвэр, хоршоо хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Гантөмөр нартай уулзаж төслийн талаар танилцуулж, сумдын тухай мэдээлэл авч, цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

 

Аймгийн хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Баярмагнайтай уулзаж төслийн талаар танилцуулж, цаашид тус аймгийн Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Галуут сумыг жишиг сум болгон хөгжүүлэх талаар санал солилцлоо.Азийн хөгжлийн банк,ҮХААЯ-аас тус аймгийн Бууцагаан, Заг, Хүрээмарал сумдад хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөнд зохицсон хөдөөгийн амьжиргаа” төслийн аймаг дахь ТХН-ийн зохицуулагч О.Алтангэрэлтэй уулзаж,төслийн үйл ажиллагааны хэрэгжилт, ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл авч, малчны хоршооны бизнесийг хөгжүүлэх, мал аж ахуйг тогтвортой эрхлэх чадавх, боломжийг сайжруулах, шинжлэх ухааны үндэслэл бүхий загвар өвөлжөө байгуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо 

Хэрэгжүүлэгч байгууллагууд