Мэдээ Мэдээлэл
Говь-Алтай аймагт төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтнүүд ажиллаа

    Төслийн оролцогч аймаг болох Говь-Алтай аймаг, мөн Оролцогч сумд болох тус аймгийн Бугат, Цээл, Цогт суманд төсөл хэрэгжүүлэх нэгжийн Малын эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Энхтөр, Эдийн засаг, санхүүгийн шинжээч Л.Уртнасан, Малын мэжээл, тэжээллэгийн мэргэжилтэн У.Туул нар 2014 оны 06-р сарын 16- 25-ны өдрүүдэд ажиллаад ирлээ. Тус аймагт ажиллах үеэрээ  аймгийн засаг дарга, орлогч дарга, ИТХ-ын тэргүүлэгч,  аймгийн ҮХААГ-ын уридлагуудтай уулзан төслийн танилцуулгыг  хийлээ. Ааймаг, сум, багийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ҮХААГ, мал эмнэлгийн хэлтэс, мал үржлийн хэлтэс, сумдын мал эмнэлэг, үржлийн тасаг, тэдгээрийн мэргэжилтнүүд, хувийн мал эмнэлгийн нэгжүүд, хоршоо, компанын удирдлага, мэргэжилтнүүд Хөдөө аж ахуйн маркетинг төслийн хэрэгжих гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, идэвхитэй хамтарч ажиллахаа илэрхийлж байв.   

 

                                                      

<

Хэрэгжүүлэгч байгууллагууд