Төслийн Зөвлөх байгууллагууд
Хөдөө аж ахуйн маркетинг төслийн Буцалтгүй тусламжийн гэрээнд ашиг хүртэгчдэд Дэд төсөл боловсруулах, үнэлэх, хэрэгжүүлэх, Оролцоот санхүүжилт эсхүл Бичил санхүүжилт авах хүсэлт гаргах, чадавхи бий болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор Төслийн оролцогч Архангай аймагт “Бодлого судлалын төв”,  “Ногоон эдийн засаг” төрийн бус байгууллагын түншлэл, Баянхонгор аймагт “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллага, “Мерси кор” Монгол ОУ-ын байгууллагын түншлэл, Говь-Алтай аймагт “Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо”, “Хөдөөгийн хөрөнгө оруулалтыг дэмжих төв” төрийн бус байгууллагын түншлэл, Завхан болон Хөвсгөл аймагт “Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын хөдөөгийн хөгжил туслалцааны нийгэмлэг” төрийн бус байгууллагын түншлэл  2014-2016 онд тус тус ажилласан.  2017 оноос  Оролцогч аймаг бүрт бие даасан нэг зөвлөх ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.  

 

 

Хэрэгжүүлэгч байгууллагууд