Мал аж ахуйн эрсдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоо
Бэлчээрийн МАА-д ган зудын байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хүндрэл бэрхшээл олонтаа учирч, олон сая мал зүй бусаар хорогдож байсан бөгөөд цаашдаа энэ байдал ихсэх хандлагатай байна. Эдгээр гамшигт үзэгдлүүдийг урьдчилан мэдээлэх, учрах гамшигаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах бололцоог олгох шинжлэх ухааны үндэслэлтэй технологи тогтолцоо нэн шаардлагатай болсон. 
 
2009 оноос Дэлхийн банкны Тогтвортой Амьжиргаа-II төслийн хүрээнд 2004-2008 онд хэрэгжсэн "Говийн бэлчээр" төслийн үйл ажиллагааг үргэлжүүлж, Бэлчээрийн МАА-н Эрсдэлийг Урьдчилан Мэдээлэх Тогтолцоо буюу (LEWS) технологийг Монгол орны хэмжээнд өргөжүүлэн нэвтрүүлэх зорилгоор "МАА-н Эрсдэлийг Урьдчилан Мэдээлэх Тогтолцоо (МААЭУМТ)" төслийг Монгол улсын засгийн газар  санаачлан Дэлхийн банкны санхүүжилтээр АНУ-ын Техасын ХАА-н Механикийн Их Сургууль болон  Мерси Кор-Монгол ОУ-ын байгууллага хамтран хэрэгжүүлж  эхэлсэн билээ. Түүнээс хойш 2009-2013 онуудад Тогтвортой амьжиргаа -II төслийн хүрээнд, 2014 оноос ХАА-н маркетингийн төслийн хүрээнд хэрэгжиж байна.  
 
 Монгол орны хэмжээнд бэлчээрийн мониторингийн 803 талбайгаас ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, бэлчээрийн ургацын төлөв байдлын мэдээг цуглуулж  хиймэл дагуулын мэдээтэй уялдуулан тухайн үеийн болон ирээдүйн (30, 60, 90 хоногийн дараах) урьдчилсан зураглалуудыг орон зай, цаг хугацааны өндөр нарийвчлалтай гаргах (ургац тооцоолох PHYGROW загвар) бэлчээрийн мониторингийн шинжлэх ухааны үндэслэлтэй цогц мэдээллүүдийг малчид, МАА-н бизнес эрхлэгчид, холбогдох мэргэжлийн орон нутгийн болон үндэсний байгууллагуудад цаг алдалгүй хүргэдэг оновчтой, шуурхай тогтолцоог бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг нэвтрүүлэх зорилттойгоор ажиллаж байна. 
 
Төслийн судалгаа, үйл ажиллагааны үр дүнд 17 төрлийн зургуудыг боловсруулан гаргаж байна. ЭНД дарж  зургуудын дэлгэрэнгүй мэдээллийг харна уу! 


Хэрэгжүүлэгч байгууллагууд