Төслийн буцалтгүй тусламжийн гэрээ

 ДДХААХАБХ-ИЙН  БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ДУГААР TF014820

  
Даян дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал хөтөлбөрийн Буцалтгүй тусламжийн гэрээ
 
(Хөдөө аж ахуйн маркетинг төсөл)
 
  
Монгол Улс ба Даян дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал хөтөлбөрийн итгэмжлэгдсэн болон хяналт тавих байгууллагаар ажиллаж буй Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулав
 
  
2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр
 
Даян дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдАл хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн гэрээ
 
МОНГОЛ УЛС  (цаашид “Хүлээн авагч” гэх)  болон Даян дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал хөтөлбөрийн итгэмжлэгдсэн болон хяналт тавих байгууллагаар ажиллаж буй ОЛОН  УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ (цаашид “Дэлхийн банк” гэх) хооронд энэхүү ГЭРЭЭГ 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан болно.
 
Хүлээн авагч болон Дэлхийн банк доорхи зүйлүүдийг харилцан тохиролцсон болно:
 
1 дүгээр зүйл - Ерөнхий нөхцлүүд; нэр томъёоны тодорхойлолтууд
 
1.01.          2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Төрөл бүрийн сангуудаас Дэлхийн банкны олгох буцалтгүй тусламжийн ерөнхий нөхцлүүд (цаашид “Ерөнхий нөхцлүүд” гэх) нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.
1.02.          Тухайн агуулгад өөрөөр заагаагүй тохиолдолд энэхүү гэрээнд хэрэглэж буй том үсгээр тэмдэглэсэн нэр томъёо болон ялган тэмдэглэсэн нэр томъёо нь Ерөнхий нөхцлүүд эсхүл энэхүү гэрээнд заасан утгыг илэрхийлнэ.
2 дугаар зүйл - Төсөл
 
2.01.      Энэхүү гэрээний1 дүгээр хуваарьд тайлбарласан төслийн зорилтуудыг хэрэгжүүлэх үүргийг Хүлээн авагч хүлээж байгаагаа мэдэгдэж байна (цаашид “Төсөл” гэх).  Үүний тулд Хүлээн авагч Ерөнхий нөхцлүүдийн2 дугаар зүйлд  заасны дагуу Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаар дамжуулан төслийг хэрэгжүүлнэ.
2.02.      Энэхүү гэрээний 2.01 дүгээр хэсгтээр зааснаар хязгаарлагдахгүйгээр мөн Хүлээн авагч болон Дэлхийн банк өөрөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд Хүлээн авагч энэхүү гэрээний 2 дугаар хуваарийн нөхцлүүдийн дагуу төслийн хэрэгжилтийг хангана.
3 дугаар  зүйл - Буцалтгүй тусламж
 
3.01.      Дэлхийн банк нь энэхүү гэрээнд томъёолсон эсхүл дурьдсан нөхцлүүдийн дагуу Төслийг санхүүжүүлэхэд туслах зорилгоор арван нэгэн сая ам.доллар (11,000,000 ам.доллар)-тай тэнцэх буцалтгүй тусламж (цаашид “Буцалтгүй тусламж” гэх)-ийгХүлээн авагчид олгохыг зөвшөөрч байна.
3.02.      Хүлээн авагч энэхүү гэрээний 2 дугаар хуваарийн 4 дүгээр хэсэгт заасны дагуу буцалтгүй тусламжийн эх үүсвэрээс зузаатгал хийж болно.
3.03.      Буцалтгүй тусламжийг Дэлхийн Банк хандивлагчдаас тодорхой хугацаанд итгэлцлийн сандаа авдаг дээр дурьдсан итгэлцлийн сангаас санхүүжүүлэх болно. Ерөнхий нөхцлүүдийн 3.02 дугаар хэсгийн дагуу энэ гэрээтэй холбоотой Дэлхийн банкны төлбөр хийх үүрэг нь дээр дурьдсан итгэлцлийн санд хандивлагч нарын оруулсан эх үүсвэрийн хэмжээгээр хязгаарлагдах ба Хүлээн авагчийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрээс зузаатгал  хийх эрх нь уг сангийн хүртээмжтэй байдлаас хамаарна. 
Та бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарж татаж авна уу
Хэрэгжүүлэгч байгууллагууд