Төслийн танилцуулга






ОРОЛЦООТ ДЭД ТӨСӨЛ

Дэд төсөл боловсруулах явцад хоршооны гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна.

Даян дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал хөтөлбөр, Дэлхийн банк, Хүнс, хөдөө аж ахуйн яам, төслийн сумын зохицуулагч, Мал эмнэлэг, үржлийн тасаг, Төсөл хэрэгжүүлэх нэгж хяналт тавьж, тогтмол хяналт шинжилгээ хийнэ. Дэд төсөл авсан ашиг хүртэгчид гэрээнд заасны дагуу дэд төслийн хэрэгжилтийн тайланг цаг тухай бүр ирүүлж, авсан тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, дэд төсөлд заасан зориулалтын дагуу ашиглах үүрэг хүлээнэ. Зөрчил гаргасан тохиолдолд олгосон хөрөнгө оруулалтыг бүхлээр нь татан авах, гарсан зардлыг нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

Стандарт шаардлагад нийцсэн мах үйлдвэрлэлийг дэмжих зорилготой учир мал төхөөрөх цехийн хувьд малыг үйлдвэрийн аргаар төхөөрөх ёстой.

БИЧИЛ ДЭД ТӨСӨЛ

Бүлэг нь албан бус зохион байгуулалт учир нарийн загвар, шалгуур байхгүй. Гэхдээ бүлгийн зохион байгуулалтад ороод дэд төсөл бичиж буй ашиг хүртэгчид тухайн дэд төсөл батлагдсан нөхцөлд заавал хоршоо болох шаардлагатай. Батлагдсан санхүүжилтийг хоршооны зохион байгуулалтад орж, улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгүүлж, гэрчилгээ, тамга авч, дансны дугаартай болсны дараа олгоно. Үүнийг тодорхой нөхцөл хангасны дараа санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэж ойлгож болно.

Төрийн албан хаагч өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй бол Бичил дэд төсөлд хамрагдах боломжтой

Хэрэв тухайн бүлгийн гишүүдийн ихэнхи нь төслийн шалгуур хангаж, идэвхтэй гар бие оролцох нөхцлийг хангаж байвал мэдлэг, туршлагатай хүн зохион байгуулахыг дэмжиж болно.

ЗОРИЛТОТ ДЭД ТӨСӨЛ

Ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас болохгүй. Харин Хувийн мал эмнэлэг нь өөр хүний эзэмшилд шилжсэн нь баримтаар нотлогдож байгаа тохиолдолд болно.

Мал эмнэлгийн эмийн эргэлтийн сан бүрдүүлэх нь тухайн мал эмнэлгийн хариуцах үйл ажиллагаа. Төслөөс эм бэлдмэлийн санхүүжилтийн дэмжлэг олгох боломжгүй.

Болохгүй. МЭҮТ нь бизнесийн байгууллага биш бөгөөд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого, хууль тогтоол, хөтөлбөр төслийн хэрэгжилтийг тухайн орон нутагт зохион байгуулах, хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах, мал сүргийн удам гарваль, ашиг шимийн бүртгэлийг хөтлөх, мэдээлэх, хяналт тавих, зохицуулах чиг үүрэгтэй.

ФОТО, ВИДЕО МЭДЭЭ
Хэрэгжүүлэгч байгууллагууд